ШУУД: 50 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.08/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 12252 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 50 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинэ тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдуудын ойрын хавьтал байна. Тухайлбал, Монгол шир компани, Наркологийн төвтэй холбоотой, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төв, ББСБ, Микс пицца, гутлын цех, гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1237 болжээ.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1563 байгаа. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2073 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1493 байгаа. Өнөөдрийн байдлаар 567 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 484 хүн хөнгөн, хүндэвтэр 77, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа.
Үүнээс ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 38, хөнгөн 200 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 208 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 169, хүндэвтэр 38, хүнд 1 хүн эмчлэгдэж байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 87 хүн эмчилгээ тандалтад байгаа. УНТЭ-т хүндэвтэр нэг хүн бий.
Халдварын идэвхжилттэй байгаа дүүргүүдийн хорооллын танилцуулбал,
-
Баянгол дүүргийн 3, 5,16,18,20,
-
Баянзүрх дүүргийн 1,2,10,16,17,19,22,26,
-
Сүхбаатар дүүргийн 1,3,7,8
-
Сонгинохайрхан дүүргийн 21,24,30,35,36,37,40
-
Хан-Уул дүүргийн 3,11,15,19
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ