"Тендерийн асуудал А.Амбасэлмаа дарга бид хоёроос хол байдаг"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
НЭМГ-аас амны хаалтыг нэг ширхгийг нь 20 мянган төгрөгөөр худалдаж авах тендер зарласан. Эрүүл мэндийн ажилчид 20 мянган төгрөгийн амны хаалт ашиглах шаардлагатай гэж ойлгох уу? Үнэхээр 20 мянган төгрөгийн үнэтэй маск уу?
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл:
-А.Амбасэлмаа дарга бид хоёр мэргэжлийн халдвар судлаач. Жил гаруйгийн хугацаанд өвчлөлийн байдал, тархвар судлалын онцлог, улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Бидэнд санхүүтэй холбоотой асуудалд тодорхой мэдээлэл байхгүй. Хэчнээн төгрөгийн хөрөнгө мөнгө зарцуулдаг, яаж тендер зарладаг зэрэг асуудал бид хоёроос хол байдаг. Тусгай санхүү, эдийн засаг хариуцдаг хүмүүс бий. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг хариуцдаг хүнээр хариулт өгүүлье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ