Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг хаажээ
Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон гэх мэдээлэл тус аймгийн онцгой комисст иржээ. Тус иргэд 2021-02-05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэдийг тусгаарлаж, Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад байна.
АОК-аас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ