Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид шинжилгээнд хамрагдана

img

 

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр хуралдлаа.

 

Хурлаар хоёрдугаар сарын 11-ний өдөр тогтоох хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

 

Өмнөх долоо хоногийн дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.

 

Дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай “УОК-оос гарсан хатуу хөл хориог тогтоох шийдвэрийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд иргэдийг богино хугацаанд хамруулахын тулд дүүргийн бүх төрийн албан хаагчид оролцох учиртай. Тиймээс дүүргийн 3655 төрийн болон төрийн тусгай албан хаагчид хоёрдугаар сарын 8, 9-ний өдөр 18:00-22:00 цагийн хооронд ПСР шинжилгээнд хамрагдаж дуусгах, хатуу хөл хорионы бэлтгэл ажлыг сайтар хангах”-ыг харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нарт үүрэг өглөө.

 

Мөн хорооны засаг дарга нартай цахимаар хуралдаж хатуу хөл хорионы үед ажиллах заавар зөвлөмжийг ДОК-ийн шуурхай штабын дарга Э.Ниндэв өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
СХД-ийн засаг дарга,хороод санаачлага гарган,энэ хориог үр дүнд хүргээч,сонгуулиар яаж ажилладаг билээ
2021-02-09