Серби: Ерөнхийлөгчийн аминд халдахаар төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилжээ

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн амь насанд халдахаар төлөвлөж байсныг илрүүлсэн талаар Вести мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын сүүлээр Ерөнхийлөгч Александр Вучич Белград хотод дундад зууны Сербийн улсыг үндэслэгч Стефан Неманягийн хөшөөг нээх үеэр амь насанд нь халдахаар төлөвлөж байжээ.
Энэ мэдээллийг тусгай албадаас авсны дараа Сербийн төрийн тэргүүний хамгаалалтад 800 гаруй тусгайгийн алба хаагчийг татаж, хамгаалалтыг бэхжүүлсэн байна. Харин хоёрдугаар сарын дөрөвний өдөр зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 17 гишүүнийг баривчилжээ. Гэмт хэрэгтнүд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн дүрээр халхавч хийж байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ