ШУУД: 47 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.09/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод,  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 18871 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 47 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн 47 тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүс байна. "Элизабет" хотхонд дөрөв, "Си ЖИ Эс" хувийн эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1284 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1610 байгаа. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 53 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2120 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1546 байгаа. Өнөөдрийн байдлаар 561 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 476 хүн хөнгөн, хүндэвтэр 80, хүнд 4, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3,  хүндэвтэр 41, хөнгөн 202 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 211 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 172,  хүндэвтэр 38, хүнд 1 хүн эмчлэгдэж байна.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 96 хүн эмчилгээ тандалтад байгаа. УНТЭ-т хүндэвтэр нэг хүн бий.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нэмэгдсэн халдварын тоог 24 цагийн байдлаар нь хороо хороогоор нь үзүүлээч. Мэдээлэлээ ч өгч чадахгүй ЗГ яанаа.
2021-02-09