"Голомтын цар хүрээ тэлж, дүүрэг хороодод өвчлөл нэмэгдэж байна"

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.09/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болоод гэр бүлийн хавьтлаас халдвар бүртгэгдэж байгаа. Голомтын цар хүрээ тэлж, дүүрэг хороодод өвчлөл нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтал болсон 861, хоёрдогч хавьтал 4334 хүн хяналтад бий. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэнэ. Иймд халдварын эрсдэл маш өндөр. 

 

Идэвхжилттэй байгаа голомтуудыг танилцуулбал, 

 

  • "Монгол шир" компани

  • Гутлын цех

  • ББСБ

  • СХД-ийн 21-р хорооллын худалдааны төв

  • Микс пиццаны газартай холбоотой зэрэг голомтууд байна. 

 

Иргэд гадуур их явж байна. Дэлгүүрт олноор үйлчлүүлж байгаа. Тиймээс та бүхэн хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүх, гэртээ агаар сэлгэлт хийхийг анхааруулж байна. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ