Хүүхдийн мөнгийг маргаашаас олгож эхэлнэ

Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын олголтын мэдээллийг хүргэж байна.

- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.
- Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нөөс олгож эхэлсэн.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу 2 дугаар сарын 10-наас олгоно.
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхэлнэ.
Иргэн Та Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс аваарай.
Эх сурвалж: ХНХЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ