Улаанбаатарт гацсан иргэдийг нутаг буцаах хугацааг нэг хоногоор сунгав

img

Улаанбаатар хотод албаны болон хувийн шалтгаанаар зорчиж хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг хоёрдугаар сарын 9-ний өдрийг дуустал  PCR шинжилгээний хариуг үндэслэн нэгдсэн зохион байгуулалттайгаар буцаах шийдвэр гараад байсан. 

 

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасныг НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгджээ.

 

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг өнөөдрөөс /2021.02.10/ хангаж ажиллах аж. Одоогоор Улаанбаатарт гацсан орон нутгийн 10 гаруй мянган иргэн байна. 

 

Б.Итгэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ