Орост "Спутник V" вакциныг хамрын дусаалга хэлбэрээр туршина

img

Коронавирусээс сэргийлэх "Спутник V" вакциныг хамрын дусаалга хэлбэрээр эмнэлзүйн туршилтад оруулахаар бэлдэж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Дэнис Мантуров мэдэгджээ.

 

"Одоо Гамалеягийн нэрэмжит хүрээлэн болон "Генериум" компани хамтран вакциныг хамрын дусаалга хэлбэрээр боловсруулж байгаа" хэмээн тэрбээр мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн дамжуулснаар, бэлдмэлийн клиникийн туршилт дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд туршилт амжилттай болвол цувралаар үйлдвэрлэж эхлэх гэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ