Зэвсэгт хүчний тэргүүний офицер халуун сэтгэлийн хандив, тусламж хүслээ

img

 

Зэвсэгт хүчний байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн хошууч Б.Эрдэнэбаяр хүнд өвчний улмаас Турк улсын эмнэлэгт мэс засалд орох шаардлага тулгарчээ. Иймд элэг нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн хандив тусламж хүсч түүний гэргий манай сайтад хандлаа. 

 

Б.Эрдэнэбаярын гэргий:

 

-Миний хань 1987 онд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Дорноговь аймгийн 1 дүгээр 10 жилийг 2005 онд, БХИС-ийг 2010 онд тус тус төгсөж анхны ажлын гараагаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас эхэлж тус ангид салааны захирагчаар 2010-2012 оны хооронд ажилласан ба Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2012 оноос хойш одоог хүртэл зэвсгийн албаны инженерээр ажиллаж байгаа тэргүүний офицеруудын нэг юм.

 

2011 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад амжилттай үүрэг гүйцэтгэсэн. 2017 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох сонгон шалгаруулалтанд оролцох эмчийн үзлэгт хамрагдаж тус үзлэгээр “Цагаан эсийн өөрчлөлттэй” гарч улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэбэй мужийн Яанда эмнэлэгт онош тодруулахаар явж шинжилгээ өгсөн нь СМL буюу Миелоид эсийн гаралтай цагаан эсийн архаг хавдар гэж оношлогдож ирсэн.

 

Энэ хугацаанд УНТЭ-ийн цусны эмчийн хяналтанд монохими эмчилгээ хийлгэж байсан боловч 2020 оны 6 дугаар сард биеийн байдал хүндэрч УНТЭ-т эмчилгээ хийлгэж, ууж байсан эмэндээ өвчин нь дарагдахаа больж маш их өвдөлтүүд өгч эхэлсэн. 2020 оны 9 дүгээр сард хавдар нь сэдэрч AML буюу цагаан эсийн хурц хавдарлуу шилжиж УНТЭ-ийн цусны тасагт 2 удаагийн химийн эмчилгээ хийлгэж улмаар дахин сэдэрч Монголд эмчлэгдэх боломжгүй яаралтай чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон.

 

Иймд хэд хэдэн орны эмнэлэгийн байгууллагад хүсэлт гаргасаны дагуу Турк Улсын МЕМОРИАЛ эмнэлэгээс эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Иймд Монгол ахан дүүс та бүхнээсээ халуун сэтгэлийн хандив тусламж хүсч байна" гэлээ. 

 

Хандивын данс:

 

Хаан банк: 5025477478 Б.Эрдэнэбаяр

 

Голомт банк: 4705113077 Б.Эрдэнэбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батаа:
Зэвсэгт хүчнээрээ дэмжлэг үзүүлбэл нэг офицёроо аврах болно. Жанжин штабын хүнээ гэсэн сэтгэл мэднэ дээ.
2021-02-10