БНСУ: Шинэ жилийн баяраар иргэд хариуцлагатай байх эсэхээс цаашдын нөхцөл шалтгаална

Дорнын хуанлиар Шинэ жил тэмдэглэх баярын үеэр Өмнөд Солонгосын оршин суугчид хариуцлагатай байх эсэхээс цаашид энэ улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хамаарна гэж БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгджээ.
"Маргаашнаас эхлэх сарны тооллоор угтах шинэ жил коронавирусийн нөхцөл байдалд нэн чухал. Өвчлөлийн гурав дахь давалгаа дуусч мэднэ, эсвэл сул голомтууд дахин дэгдэж ч болох юм" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхий сайд мэдэгджээ.
Түүний өгүүлснээр иргэдийн хариуцлага болон эрүүл ахуйн шаардлагуудыг хангах бэлэн байдлаас Өмнөд Солонгос дахь цар тахлын цаашдын нөхцөл байдал шууд хамаарах гэнэ. Өмнөд Солонгост Монголтой адилаар сарны тооллоор шинэ жилийг угтаж, төрөл төрөгсдийнхөө гэрээр зочилж баяр тэмдэглэдэг юм.
Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс Өмнөд Солонгост 81 930 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 72 226 нь эдгэрч, 1486 хүн нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ