Зах, худалдааны төвүүд ажиллахгүй, дэлгүүр хэвийн ажиллана

img

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооно. Хөл хорио тогтоосон хугацаанд хүнсний дэлгүүрүүд ажиллахгүй гэх мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн. 

 

Үүнд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  томоохон, зах худалдааны 49 төвийн үйл ажиллагаа энэ сарын 11-нээс 16-ны хооронд амарна.

 

Хүнсний дэлгүүр бусад үйлчилгээний 4297 газар УОК-оос өгсөн үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй 14 салбарт багтаж буй учраас хоёрдугаар 11-нээс 27-ны өдрүүдэд өглөөний 07.00 цагааас оройн 22.00 цагийн хооронд хэвийн ажиллана" гэж хариуллаа. 

 

Зах, худалдааны төвийн ажилчдаас сар шинийн баярын амралтын өдрүүдэд PCR шинжилгээг авч, хариунд үндэслэн УОК-оос дараагийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ хүнийг харахаар Жуковийн талбайг шалтгаангүйгээр засаж янзалдаг явдал санаанд ороод байдаг юм.
2021-02-11
dhn:
Hul horiod delguur neegeed hun oroh ym be? Haa haa bugd ger gertei bai!!!
2021-02-10
Yxsenee xiigeed Ulsiin komisstoi xagaraldaad bgaa nobshnuud be neg moson bygdiig ni 5 xonog xaagaachee ergyynyydee
2021-02-10