ШУУД: 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.11/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагт21387 хүнд шинжилгээ хийлээ. Шинээр 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Батлагдсан 33 тохиолдлын 29 нь хавьтал судллалаар, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2207 болж байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1618 байгаа. Өнөөдрийн байдлаар 568 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 477 хувь хөнгөн, хүндэвтэр 88, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Одоогоор нийт 1 сая 248 мянган хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 0,17 хувь нь эерэг гарсан. Улсын хэмжээнд өдөрт дунджаар 20 мянга гаруй шинжилгээ хийж байгаа. Энэ нь өндөр жөгжилтэй орнуудад нэг өдөр хийгддэг шинжилгээний тоотой ойролцоо юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ