Иргэд шинжилгээнийхээ хариуг гарах хүртэлх үйл явцыг хянах боломжтой

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.11/ хийлээ.
ЭМЯ-ны Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн:
-Иргэн та шинжилгээ өгснийхөө дараа eruul.gerege.mn веб сайт руу нэвтрэн өөрийн регистрийн дугаар оруулж хэзээ, хаана, хэдэн цагт шинжилгээ өгсөн, шинжилгээ хэдэн цагт лабораторид хүргэгдсэн, хариу хэдэн цагт гарсан зэрэг мэдээллийг хянах боломжтой болж байна. Мөн шинжилгээний хариу гарахаар гар утсанд зурвасаар мэдээлэл очно.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ