ВИДЕО: Ард түмэн эв эетэй байвал улс орон хөгжиж дэвжинэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц нийт ард түмэн, сүсэгтэн олондоо хандаж Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц:
-Хулгана жил улиран одож, үхэр жил гарч байна. Монголын сүсэгтэн олон та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан жил гарч байна. Дэлгэр сайхан шинэлж, ах, дүү, амраг садандаа очихгүй ч гэсэн гэр орондоо бэлгэ дэмбэрэлээ дээдэлж, идээ будаагаа засч, ахмадуудаа золгож байна.
Сар шинэ бол бэлгэ дэмбэрэлтэй учир тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс Монгол Улс дээшилж, дэвжиж яваа ард түмэн. Цаашид сайхан хөгжиж дэвжинэ гэж бэлгэдэж байна. Харин дээдсүүдэд халтай, хууль номын дагуу байх хэрэгтэй гэдэг санамж гарсан байна. Улсын эдийн засаг дэвжиж, дэвэх зүйл харагдаж байна. Гэхдээ айл гэрийн эдийн засагтаа хувь улс ажил төрөлдөө зүтгэх хэрэгтэй.
Хамгийн гол нь ард түмний эв эе сайхан байвал Монгол орон үймээн самуунгүй сайхан байна. Тиймээс бид бие биенээ хүндэтгэж, бусдыг нигүүсвэл Монгол орны хөгжил, дэвшил сайхан байна.
Ирж байгаа үхэр жилдээ Монголын ард түмэн нийтээрээ амгалан жаргаланг эдэлж, эрүүл энх, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барчидгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий минь цагтаа хур бууж, ган ганчиггүй, Монголын нийгмийн амьдралд өөрчлөлт гарч өөдөө дэвшсэн, хувь хүн гэр орондоо сайхан өөрчлөлт хийсэн сайхан жил гарахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ