ШУУД: 40 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.12/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод,  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 30468 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 40 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинэ тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 157 хүн ирснээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 39 хүний шинжилгээнд  халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1409 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1735 байгаа. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 22  хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2247 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1640 байгаа. Өнөөдрийн байдлаар 582 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 494 хүн хөнгөн, хүндэвтэр 84, хүнд 3, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2,  хүндэвтэр 48, хөнгөн 174 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 187 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 150,  хүндэвтэр 36, хүнд 1 хүн эмчлэгдэж байна.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 170 хүн эмчилгээ тандалтад байгаа.

 

Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй "нэг хаалга-нэг шинжилгээ" -нд өчигдрийн байдлаар 45351 сорьц цуглуулсан. Үүнээс 29664 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. 

 

Одоогийн байдлаар идэвхтэй байгаа голомтуудыг танилцуулбал: 

 

  • Сүхбаатар дүүргийн 116 сургууль

  • "Монгол шир" компани

  • Цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах "Цахиур" эмийн сан 

  • Гутлын цех

  • Нийслэлийн Амгалан амаржих газар 

  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны худалдааны цэг

  • Си Жи Эс эмнэлэг

  • Наркологийн төв зэрэг голомтууд идэвхтэй байна. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ