Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 1491 хүн үйлчлүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
ЭМЯ-ны ЭТБЗГ-ын дарга Б.Буянтогтох:
-Улсын хэмжээнд 152 эх амаржиж, 154 нярай мэндэлжээ. Нийслэл хотод 300 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилчид тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 1491 хүн үйлчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт 250 хүн эмчлэгдэж байгаа. Өнгөрсөн хоногт түргэн тусламжийн үйлчилгээ гурав дахин нэмэгдлээ.
Тогтмол хугацаанд эмчилгээ үйлчилгээнд хамрагддаг иргэд хуваарьт автобусаар явах, эсвэл ЭМЯ-наас гаргасан "зорчих эрхийн зөвшөөрлийн хуудас"-аар зорчих эрх олгогдож байна.
Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байгаа.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ