Иргэд хүнсний бөөний төвүүдээр үйлчлүүлэх хориотой

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.14/ хийлээ.

 

УОК-ын  хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

 

-Засгийн газрын тогтоолд 14 салбарыг ажиллуулахаар тусгасан. Үүнд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар орно. Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүйн тулд хүнсний үйлдвэрлэлүүдийг нээх ёстой. Хоёрдугаар сарын 16-наас 24 хүнсний бөөний төв нээгдэнэ. Мөн 18,20,23-наас гэсэн шатлалаар 49 хүнсний бөөний төв нээгдэх юм. Хүнсний бүтээгдэхүүн түгээдэг 287 ААН нээгдэх ба тэдгээрийн 10-15 квоттой нийт 26 мянган хүн ажиллана. Хүнсний бөөний төвүүдээр  иргэд үйлчлүүлэх боломжгүй. Зөвхөн гэрийнхээ ойролцоо байх хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авна.

 

Мөн өнөөдрөөс эхлэн энэ салбарт ажиллах хүмүүсээс PCR шинжилгээ авна. Тодруулбал, 2 дугаар сарын 16-нд 24 зах бөөний төв, 597 хүнсний үйлдвэр нээгдэх учир шинжилгээнд хамрагдана. 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ хүмүүсийн тархи яачиад бна аа. дэлгүүрүүд захаас бараагаа авна.Иргэд ойролцоо дэлгүүрээс хүнсээ авна гэж уг нь монголоор л хэлээд байх юм
2021-02-14
Ккк....:
Ккк. Хүнсний бөөний төвүүдийг нээнэ. А гэхдээ иргэд үйлчлүүлэх хориотой ... ккк
2021-02-14
Ugui tegeed zahaa neegeed irged , zah buunii tuvuur uilchluuleh erhgui yum bol neeh yamar heregtei yum be ?????????? Oilgoh yhaan hairla
2021-02-14
Zochin:
Yu be neg bol ajilluulna geed neg bol horiotou geed bid yamar togloom yumuu.neg taldaa hatuu shiid garga yamar obilgogui tur zasag be..
2021-02-14