Монгол иргэншилтэй Саид Моллаеи Израильд очжээ

Ираны дэглэмээс зугатаж, Германд улс төрийн орогнол авч байсан жудочин Саид Моллаи Израильд ирсэн, тэрбээр 2019 онд Монголын иргэншил авч, Монголын далбаан дор барилдах болсон гэж DT мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Саид Моллаи Их Дуулгын тэмцээнд Израилийн жудочин Саги Мукигийн адилаар 81 кг жингийн ангилалд барилдах юм байна. Саид Моллаи Ираны эрх баригчдын шаардлагаар энэ тамирчинтай барилдахгүйн тулд гэмтэлтэй болон техникийн ялагдлын бусад шалтгаанууд олохоос аргагүйд хүрч байв.
Саид Моллаи болон түүний гэр бүлд ихээхэн дарамт учруулан, тэр дундаа жил хагасын өмнө Токиод болсон Жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр илүүтэй дарамт учруулж байжээ. Тухайн үед Моллаи Саги Мукитэй барилдахгүйн тулд Бельгийн тамирчинд бууж гч, ялагдахаас аргагүй болж байсан юм. Үүний дараа Моллаи Иранаас дүрвэж, хожим нь Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон. Харин Ираны эрх баригчид Саид Моллаиг Монголын өмнөөс барилдахыг эсэргүүцэн, ийм зөвшөөрөл өгөөгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Өдгөө эрх чөлөөтэй өрсөлдөх боломжтой болсон Моллаи дэлхийн 65 орны тамирчид хүчээ сорих тэмцээнд оролцохоор Израильд нисч ирсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Түүнийг бусад жудочдын адилаар Тель-Авивын зочид буудалд буулгасан бөгөөд зохих журмын дагуу тусгаарлалтд орох гэнэ. Мөн Израильд түүнийг хэвлэлийнхэн зүгээр орхихгүйг ойлгосон зохион байгуулагчид ирсэн цагаас нь эхлэн хүчитгэсэн хамгаалалттай байлгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ