Автобусаар зорчих ажилчдын үнэмлэхийг шалгаж үйлчилнэ

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, энэ сарын 15-23-ны өдрүүдэд нийтийн тээвэр зөвхөн ажилдаа явж буй хүмүүст үнэмлэхийг шалгаж үйлчилнэ. Цагийн хуваарийн тухайд:
- Өглөө 07.00-09.30 цаг
- Өдөр 12.00-15.00 цаг
- Орой 17.00-22.30 цагийн хооронд тус тус ажилчдад үйлчлэх юм.
Дээрх цагуудад тусгай үйлчилгээний 180 автобус 5-10 минут тутамд хөдөлгөөн үйлдэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ