Э.Энхболд: Нэг хаалга-Нэг шинжилгээгээр 17 хүнээс коронавирус илэрсэн


Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Энхболд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд хийгдсэн шинжилгээгээр нийт 17 хүнээс халдвар илэрсэн. Үүний зургаа нь ойрын хавьтал. Энэ сарын 10-нээс эхэлсэн энэ шинжилгээгээр идэвхтэй 30 голомтод тандалт хийж 100 мянга орчим өрх хамрагдсан. Өнөөдөр 16 мянга орчим иргэнд шинжилгээ хийнэ" гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ