Ж.Амгалан: Иргэд автобусаар зорчих оролдлого хийж байна

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулж байна.

Хөл хорионы нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Засгийн газар, УОК-оос цар тахлыг саармагжуулж эдийн засгийг сэргээх талаар дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Улаанбаатарчууд маань хязгаарлалтад нэн хүндэтгэлтэй хандаж гэрийн дэглэм сайтар сахиж байгаад цагдаагийн байгууллагаас талархал илэрхийлмээр байна. Иргэдийн болон автотээврийн зорчих хөдөлгөөнийг бага байлгах нь нэн ач холбогдолтой байгаа нь нотлогдож байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.
Өнөөдөр өглөө нэлээд ачаалал үүсч иргэд болон автомашины хөдөлгөөн нэмэгдлээ. Тиймээс төрийн албан хаагчдын тав хүртэл хувийг ажиллуулахаар зохион байгуулалтад оруулах зэргээр өнөөдөрт багтааж бүх яам агентлаг дотроо зохион байгуулалт хийж ажилламаар байна. Мөн Мобиком, Юнител зэрэг харилцаа холбооны байгууллагын ажилчид дотор зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатай. Түүнчлэн иргэд автобусаар зорчих оролдлого их байна. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байхыг хүсье" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ