С.Энхболд: Вакцинжуулалтыг энэ сарын 23-наас эхлүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ сарын 23-наас вакцинжуулж эхлэх үү? Хүн амын хэдэн хувийг хамруулах вэ?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Хөл хорио 23-нд дуусна. Вакцинжуулалтыг 23-наас эхлүүлэх төлөвлөгөө гарсан. ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон. Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөж, тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.
Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д агуулах байдаг. Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг бэлдсэн. Pfizer-ийн вакцин -70 градуст хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Бэлэн байдлыг хангасан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ