Олонд "ад үзэгдсэн" Алёнка баримал дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрчээ

img

Оросын Нововоронеж хотод босгосон ч олны дургүйцлийг төрүүлэн тун удалгүй буулгасан Алёнка баримлыг дуудлага худалдаагаар заржээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр Алёнка баримал дуудлага худалдаанд тавигдаж, анхны дуудах үнэ нь 1 сая рубль байсан бөгөөд 2.6 сая рубль (shuud.mn: монгол мөнгөөр 92.4 сая төгрөг)-ээр зарагджээ. 

 

Энэ хөшөөг 12 дугаар сарын 18-ны өдөр Нововоронеж хотод Новая Аленовка суурингийн 250 жилийн ойд зориулан босгожээ. Гэсэн ч энэ хөшөө оршин суугчдад таалагдаагүй, гутамшигт гэж үзсэн тул нутгийн иргэд хөшөөг буулгахыг шаардсан байна. 

 

Ингээд 12 дугаар сарын 21-ний өдөр нутгийн захиргаа хөшөөг буулгах шийдвэр гаргасан бөгөөд удалгүй энэ баримлыг дуудлага худалдаагаар зарахаар болсон талаар мэдээлж байв. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Энэ шууд одоо ороын тухай ороын тасс мас гээд хогийн мэдээллийн хэрэгслүүдийг орчуулж тавихаа болиоч.
2021-02-16