COVID-19: ДЭМБ эдгэрсэн хүмүүсийг ч вакцинд хамрагдахыг зөвлөжээ

img

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцин тариулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байгаа талаар тус байгууллагын эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Сумья Сванминатан мэдэгджээ. 

 

"Өмнө нь халдвар авсан эсэхээс үл хамааран урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхийг бид зөвлөж байна. COVID-19 халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн ихэнхэд нь хариу дархлаа үүсдэг гэдгийг мэднэ. Гэхдээ ялангуяа халдвар авсан гэдгээ ч мэдээгүй, шинж тэмдэггүй өвдсөн хүмүүс зэрэг дархлаа сул үүссэн хүмүүс бий" хэмээн Сумья Сванминатан өгүүлсэн байна. 

 

Түүний онцолсноор өмнө нь халдвар авсан байлаа ч вакцин хийлгэснээр вакцин дархлааны хариу урвалыг илүү хүчтэй болгох гэнэ. Коронавирусээс хамгаалах дархлаа хэр удаан үргэлжилдэг талаар ДЭМБ хараахан тогтоогоогүй, эрдэмтэд энэ асуудлыг судлаж байгаа хэмээн Сумья Сванминатан өгүүлжээ.

 

Түүнчлэн одоогоор гагцхүү насанд хүрэгчид урьдчилсан сэргийлэх тарилга хийлгэж болох бөгөөд хүүхдүүдийг вакцинжуулахад гарах үр дагавартай болохыг судлах ажил ойрын үед эхэлнэ хэмээн ДЭМБ-ын мэргэжилтэн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Gadaad neriig bitgii mongol usgeer bicheed bgaachee, yooy eruuluu?
2021-02-16