Ховд, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, 2020.02.15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, тухайн өдрийн 22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ