Канад иргэдийнхээ зэвсгийг худалдаж авна

Канадын Зэвсгийн тухай хуулийг чангатгах санаачилгатай холбоотойгоор хүн амын галт зэвсгийг их өргөн цар хүрээтэйгээр худалдан авах хөтөлбөрийг тус улсын Засгийн газар энэ долоо хоногт эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Канадын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар СTV телевизийн суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хөтөлбөрийн хүрээнд галт зэвсгээ тушаасан иргэдэд нөхөн төлбөр өгөх нарийвчилсан жагсаалт гарах гэнэ. Энэ хөтөлбөрт хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулах талаар мэдээлэл гараагүй байна. Тухайлбал, Австрали улсад энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс 280 сая долларыг зарцуулж байжээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 2019 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тус улсын зэвсгийн хуулийг чангатгана хэмээн амлаж байлаа. 2020 оны дөрөвдүгээр сард Канадын Шинэ Шотланд мужид зэвсэгт этгээд 23 хүний аминд хүрсэн эмгэнэлт хэрэг гарсны дараа 1.5 мянган нэр төрлийн буу зэвсгийг ашиглах, худалдах, худалдан авах, импортлох, тээвэрлэхийг хориглосон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ