"Танхимаар хичээллэх эсэх эцсийн шийдвэр гараагүй"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Гуравдугаар сарын 01-нээс Боловсролын байгууллагууд танхимаар хичээллэх үү?
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:
-Боловсролын яамнаас танхимаар хичээллүүлэх саналтай байгаа. Гэхдээ УОК хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Иргэдээс судалгаа авахад 60 хувь нь дэмжиж байгаа ч 40 хувь нь итгэлгүй байна гэсэн. Дархлаажуулалтын ажил явагдаж байгаа эрсдэлтэй нөхцөлд танхимаар хичээллүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ