Рио-де-Жанейро вакцинжуулалтаа зогсоож байна

Бразилийн Рио-де-Жанейро хотын коронавирусээс сэргийлэх вакцины нөөц дуусч байгаа гэнэ. Хотын дарга Эдуардо Паесийн мэдээлснээр сүүлийн вакцинуудыг 83-аас дээш настнуудад хийхээр болсон гэнэ. Бразилийн бусад хотууд ч ийм нөхцөлтэй нүүр тулсан талаар АР агентлаг мэдээлжээ.
"Вакцины шинэ тунгууд ирээгүй байгаа гэж надад мэдээлсэн. Маргааш бид вакцинжуулалтын ажлаа зогсоох шаардлагатай болох нь. Өнгөрсөн хугацаанд 244 852 хүнийг вакцинд хамрууллаа. Вакцины нийлүүлэлтийг хүлээж байна" хэмээн Паес Твиттер хуудсандаа бичжээ.
Бразилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр вакцинжуулалтын аян хоёрдугаар сарын 22-ны өдөр КоронаВак вакцин нийлүүлэгдсэнээр дахин сэргэх гэнэ. Хятадад боловсруулсан КоронаВак вакциныг Бразилийн Бутантан хүрээлэн үйлдвэрлэн, дотооддоо нийлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ