Чуулганаар хэлэлцэх асуудлууд

img

  Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр  танилцуулна. Дараа нь Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; "Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /хэлэлцэх эсэх Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; асуудлыг тус тус хэлэлцэх аж. Харин 15.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ