Ангараг дээр газардсан АНУ-ын станц анхны зургуудаа илгээжээ

img

Америкийн Ангараг гараг дээр явагч  Perseverance төхөөрөмж амжилттай газардсаныхаа дараа анхны зургуудаа илгээсэн талаар ТАСС мэдээллээ. 

 

Газардах явц долоон минут орчим үргэлжилсэн бөгөөд автомат горимоор энэ ажиллагааг гүйцэтгэсэн байна. Газардаж буй аппаратын хөдөлгөөний хурдыг бууруулахын тулд эхлээд шүхэр дэлгэн, дараа нь өндөр температурын нөлөөллөөс аппаратыг хамгаалах зориулалттай бүрхэвч салжээ.Сүүлийн шатанд тормозын хөдөлгүүрүүд ажилласны дараа төхөөрөмж Ангараг гарагийн гадаргуу дээр газарджээ. 

НАСА агентлагийн мэргэжилтнүүдийн өгүүлснээр газардах үед төхөөрөмж гэмтээгүй гэнэ. Төхөөрөмжийн эрчим хүчний систем шаардлагатай горимоор ажиллаж байгааг НАСА-ийн нислэгийн хөтөлбөрийн орлогч дарга Мэтт Уоллес онцолжээ.

 

НАСА Ангараг гарагийг судлах энэ төхөөрөмжийн тусламжтайгаар эрт цагт энэ гараг дээр амьдрал байсны ул мөрийг илрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

станц биш ш дээ. Наадхы чинь хүн жолооддог бол станц гэж нэрлэнэ.
2021-02-20
зочин:
эхний зургийг ямар төхөөрөмж нь авсан юм бол. эсвэл загвар анимэйшн юм болов уу?
2021-02-19