ОХУ гадаадын дипломатуудад "Спутник V" тариулахыг санал болгожээ
2021-02-19

ОХУ-д ажиллаж буй бүхий л гадаадын дипломатуудад коронавирусээс сэргийлэх тарилга хийлгэхийг Оросын гадаад хэргийн яам санал болгосон талаар Регнум агентлаг дамжуулжээ. 

 

"Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтад дипломат корпусыг урих нь олон улсад өргөн дэлгэрсэн практик" хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Вакцинжуулалтын аянд хамрагдах урилгыг бүхий л элчин сайдын яам, олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газруудад илгээжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Ази, Африк, Латин Америк болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дипломатууд Оросын Гадаад хэргийн яамнаас гаргасан "Спутник V" вакцин хийлгэх саналыг хүлээн авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай дипломатчид тариулжээ
2021-02-19