ШУУД: "Гуравдугаар сарын 10-наас танхимын сургалтыг үе шаттайгаар нээнэ"

Хоёрдугаар сарын 23-наас нээгдэх салбаруудыг УОК-оос танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан:
-Хоёрдугаар сарын 23-наас ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг түвшинд шилжүүлж байгаа. Ажил амьдралын хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулж дууслаа. Энэ цагаас эхлэн тодорхой дүрэм журам мөрдөж ажиллана. Уг дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулсан.
Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах зайлшгүй шаардлага бий. Сургууль, сургалтын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар нээнэ. Цахимаар хичээл орж байгаа боловч олон айл өрхийн хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа учир танхимын хичээлийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй. 18 наснаас дээш насны хүнд вакцин хийнэ.
Нийслэлд цар тахлын 150 гаруй голомт бий. Эрсдэлтэй нөхцөл байдалд хичээлийг танхимын сургалтаар эхлүүлэх боломжгүй. ААН-үүдийг нээж байна. 10-14 хоногийн хугацаанд эрсдэлийг тооцохын зэрэгцээ, бэлтгэл хангаж байж сургууль, цэцэрлэгийг нээнэ гэж ойлгож болно.
Гадаадаас ирж байгаа иргэдийг 10-14 хоног тусгаарлана
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ татан авахтай холбоотой ажлууд зохион байгуулагдаж байна. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр үе шаттайгаар татаж авна. Ирж буй иргэддээ гурван төрлийн тусгаарлах байрны сонголт бий болгоно. Татан авалтаар ирсэн иргэдээ 10-14 хоногийн хугацаанд тусгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна.
Шинэ вирус буюу мутацид орсон вирусийн бүсээс ирж байгаа иргэдээ 14 хоног тусгаарлана. Бусад харьцангүй аюулгүй бүсээс ирж байгаа иргэдээ 10 хоног тусгаарлана. Цаашид гэрээр тусгаарлаж цахим эмчилгээ, зөвлөгөө өгөх замаар иргэдийг гэрийн орчинд тусгаарлах ажлыг энэ сарын 23-наас хийх зохион байгуулж байна. Мөн гадаадаас ирж байгаа иргэдийн билетийн хөнгөлөлт үзүүлнэ.
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдааг хориглоно
Хоёрдугаар сарын 23-наас дараах чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлана. Үүнд:
-
Уралдаан тэмцээн
-
Аялал зугаалга
-
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-
Диско баар
-
Цахим тоглоомын төв
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ