Ц.Ганзориг: "Айдас ард үлдсэн, халдварыг бүрэн зогсоосон гэсэн үг биш"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.21/ хийлээ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ 2 дугаар сарын 23-ны 06.00 цагт дуусгавар болно. Иргэд хэвийн амьдралдаа орно. Гэхдээ айдас ард үлдсэн, халдварыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Дэлхийн 218 улс халдвар хамгааллын дэглэм баримталж коронавирустай зэрэгцэж амьдарч байна. Тиймээс эрүүл мэнд, эдийн засаг хоёул нэгт гэдэг Засгийн газрын баримталж буй зарчмын дагуу 23-наас хойш ААН-ын 95 хувь нь энгийн хуваариар ажиллана. Өөрөөр хэлбэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зайг барьж, амны хаалт зүүх шаардлага тавьж ажиллана.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ