С.Амарсайхан: Вакцинжуулалтын ажил маргаашаас албан ёсоор эхэлнэ

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа.
Шадар сайд С.Амарсайхан:
-БНЭУ-ын буцалтгүй тусламжаар ДЭМБ-аас бүртгэсэн AstraZeneca вакцин хүлээн авлаа. Нийт дөрвөн төрлийн вакцин орж ирнэ. Хуваарийн дагуу цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаасаа эхэлж вакцинжуулах төлөвлөгөөтэй. Вакцинжуулалтын ажлыг эхний хоёрдугаар улиралд багтааж дуусгана. Вакцинжуулалтын ажил маргаашаас албан ёсоор эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ