"Эрүүл мэндээ хянуулж, эмчийн зөвшөөрлөөр вакцин тариулна"

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

AstraZeneca вакциныг өнөө өглөө хүлээн авлаа. Нэг хүнд хоёр тун вакцин хийнэ гэсэн мэдээлэл байна. Вакцины эхний тунг хийснээс 21 хоногийн дараа  хоёр дахь тунг хийнэ. Хоёр тун вакцин хийлгэсэн хүн коронавирусийн эсрэг хэдэн сарын дархлаатай болох вэ?  Сөрөг нөлөө бий юу? 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Өнөө өглөө 150 мянган тун вакцин хүлээн авлаа. Хоёр удаагийн тун хийнэ. Вакциныг эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, эрсдэлт бүлгийн хүмүүст хийнэ. Вакциныг тарихдаа үйлдвэрлэгчийн зааврыг дагана. Тодруулбал, 21-28 хоногийн зайтайгаар дараагийн тунг хийнэ. Хоёр тун вакцин хийлгэснээс хойш  14 хоногийн дараагаас дархлаа тогтоно. Бидэнд AstraZeneca вакцин 95 хувийн үр дүнтэй байна гэсэн мэдээлэл ирсэн. Вакцины дараах дархлаа тогтох хугацааг судалж байгаа. 

 

Мөн вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт орно. Эмчийн үзлэгээр тухайн хүнд хийх эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүл мэндээ хянуулж, эмчийн зөвшөөрлөөр вакцин тариулна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Astra Zeneca vaccin 85% bga shu, hel ustai humuus sain unshij sudlaarai, mongoliin medeend itgeh hereggui, 85%ch gesen sain vaccin gej zuvshuurugdsun
2021-02-22