ШУУД: УОК-оос мэдээлэл хийж байна

Маргааш үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг танилцууллаа.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн ААН-үүд хэвийн горимоор ажиллах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын нийтлэг журмыг мөрдөнө.
Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага: Томоохон худалдааны төвүүд нэвтрэх хэсэгтээ халдваргүйжүүлэх автомат тоног төхөөрөмж, халуун хэмжигч байршуулах шаардлагатай. QR кодыг байрлуулах. Касс, лангуун дээр шилэн болон хуванцар хаалт байршуулах, ажилтны хувийн хамгаалах хэрэгсэл, цэвэрлэгээний материалыг 5-аас доошгүй хоногийн нөөцтэй байх. жимс жимсгэнэ, цагаан идээ, талх нарийн боов бэлэн бүтээгдэхүүнүүдийг уутанд савлаж худалдаална.
Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага: Ресторан, баар, кофе, цайны газар, сүлжээ хоолны газар, хүргэлтийн хоол, буфет нь үйл ажиллагаа явуулахдаа дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө. Үүнд, үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метр байлгах, ширээн дээр тусгаарлах хаалт байрлуулах, хүн хоорондын зай барих, аяга таваг хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар угаах, төлбөр тооцоог цахим карт ашиглан хийх, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтална.
Караокены өрөөний 50 хувиас хэтрүүлэхгүй, микрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих, хоёр цаг тутам өрөөг халдваргүйжүүлж, агаар сэлгэлт хийж хэрэгтэй. Мөн өрөө бүрд гар ариутгагч байршуулах шаардлагатай. Үсчин, гоо сайхны газар хүн хооронд 2 метрийн зайтай байлгах, амны хаалт хэрэглэх, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх зарчим баримтална.
Нийтийн халуун ус, саун, усан бассейнд тавигдах нөхцөл шаардлага: Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилсан захиалга авч үйлчлэх, халуун усны шүршүүр, массажны өрөөнд нэг хүнд үйлчлэх, хэрэглэсэн алчуур, улавч, хэрэгслийг угаалгын хэсэгт хүргүүлэх, аль болох нэг удаагийн хэрэгслээр үйлчлэх шаардлагатай.
Амралтын газар, жуулчны бааз, зочид буудлын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлага: Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч, орны тооноос илүү зочин хүлээн авахгүй байх, зочин хүлээн авах хэсэгт тусгаарлалтын хаалт байрлуулж, халдвар хамгааллын дэглэм сахиулна.
Кино театр, соёл урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага: Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар үзвэрийн цагийн хуваарийг зохицуулах, нэг суудлын зай авч суух, тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Мэргэжлийн болон хэлний сургалтын төвийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага: Анги танхимд ширээ, сандал, үйлдвэрлэлийн дадлагын байранд тоног төхөөрөмжийг 2 метрээс доошгүй зайтай байрлуулах, нэг тоног төхөөрөмжид нэг сурагч байхаар зохицуулалт хийх, анги танхимд хооллохгүй байх, ээлж хооронд ангид агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай зэрэг 14 төрөлд хуваасан ААН-үүдийн найман төрлийг нь онцолж хүргэлээ. ААН-үүдэд нийтлэг журмыг хүргүүлнэ. Иргэн бүх гараа ариутгаж, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Иргэн, ААН-ийн хариуцлага 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдэж байна. Төрийн зүгээс, НОК, Орон нутгийн Онцгой комиссын зүгээс туслан зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ