30 хүний шинжилгээнд халдвар илэрчээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.23/  хүргэж байна. 

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 42920 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 30 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2723 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 70 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Өнөөдрийн байдлаар 705 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 598 хүн хөнгөн, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд 2 хүн байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ