А.Амбасэлмаа: Иргэд золголт хийж, гадуур олноороо явж байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.24/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Орхон, Дорноговь  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 26058  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"  арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээгээ хийж дуусгасан бөгөөд есөн хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний хүрээнд нийт 131 тохиолдол бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд  нийт 1914 тохиолдол батлагджээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2240 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2755 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2070 байгаа. Өнөөдрийн байдлаар 670 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 593 хүн хөнгөн, хүндэвтэр 69, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 186 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 155 хүн хөнгөн, хүндэвтэр 25, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 187 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 141, хүндэвтэр 45, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 291 хүн эмчилгээнд байгаа.

 

Халдвар тархах эрсдэл их байгаа. Иргэд коронавирус халдвар халдахгүй юм шиг гадуур явж байгаа байдал ажиглагдаж байна. Тухайлбал, олуулаа бөөгнөрч, золголт хийж, худалдааны төвд олноор явах, амны хаалтаа буруу зүүж байна. Коронавирусийн цар тахал үргэлжилж байгаа. Дэлхийн аль ч улсад коронавирусийн халдварыг устгаагүй байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг хүсье. 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хариу сөрөг гарсан гээд зоригтой айл хэсэж байна даа. шинжилгээ аваагүй айлууд байнаа цаана чинь
2021-02-24
Ail heseh don shugelsen orkuud.
2021-02-24
Зочин:
Хэ хэ цаг тайван болтол золголт энэ тэрээ хойш нь тавьж болмоор зөрж зөнгөртөж золголт энэ тэр гэж байж дараа нь бие биенээ зүхэх болох вий дээ
2021-02-24
с19:
зарим монголчууд айхгүй л бх шиг бна ш дээ
2021-02-24
zochin:
Bolioch ee. Ichdeggui um uu. Zolgohgui bol uhchih geed baina uu. Irged oorsdoo hariutslagatai baimaar baina.
2021-02-24
Иргэн:
Үхэр, ямаа, хонь....
2021-02-24