Томоохон төслүүдийн ажлын явцыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар томоохон төслийн ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ