Автомашин шатаж хүний амь эрсэджээ
2021-02-25

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ суудлын автомашины онхолдож шатсаны улмаас хүн нас барсан осол гарчээ.

 

Ослын тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт хөдөлгөөн үйлдэж 22:15 цагт очин шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан байна.

 

Автомашин нь онхолдож шатсаны улмаас “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж явсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/ нас баржээ.

Shuud.mn
Сонин хачин