Капитолийг засахад 30 сая гаруй доллар шаардлагатай

Нэгдүгээр сарын зургааны халдлагаас үүдсэн АНУ-ын Конгрессын ордны эвдрэл гэмтлийг засахад 30 сая гаруй доллар шаардлагатай гэж Капитолийн архитекторчоос авсан эх сурвалжтайгаар CBS News мэдээлжээ.
"Хөшөө баримал, түүхэн дурсгалууд, сандал зэрэг олон эд зүйл эвдэрч гэмтсэн" хэмээн архитекторч Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь сонсголын үеэр мэдэгдсэн байна.
Конгрессын доод танхимын хууль тогтоогчид дээрх зардлуудад шаардлагатай 30 сая доллар гаргахыг дэмжсэн ч Блэнтоны өгүүлснээр засварт түүнээс ч их хөрөнгө шаардлагатай гэнэ.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын зургааны өдөр Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын ордон руу дайрч, ордныг эзлэн авч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батлах конгрессын хуралдааныг тасалдуулж байлаа. Энэ үймээний үеэр таван хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ