Ши Жинпин: Хятад ядуурлыг яллаа
2021-02-26

Хятадад ядууралтай тэмцэх ажлын үр дүнг дүгнэсэн ёслолын хурал болсон талаар Жэньминь Жибао сонин мэдээлжээ. Энэ хурал дээр Ши Жинпин Хятад улс ядуурлыг ялж чадсан талаар цохон тэмдэглэсэн байна. 

 

БНХАУ ядуурлыг ялсан талаар 2020 оны 12 дугаар сард албан ёсоор зарлаж байлаа. Сүүлийн 8 жилийн хугацаанд орон нутгийн 100 сая орчим ядуу иргэдийг ядуурлаас гаргасан бол 832 ядуу хошуу, 128 мянган ядуу тосгоны ядуусын жагсаалтаас хассан талаар БНХАУ-ын дарга Ши Жинпин цохон тэмдэглэсэн байна. 

  

Шинэчлэлт, нээлттэй байдлын бодлогыг 1970-аад оны сүүлээс хэрэгжүүлж эхэлснээс хойш орон нутгийн  770 сая оршин суугч Хятадад үйлчилж буй шалгуурын дагуу ядуурлаас салжээ. Орон нутагт зам, хуучирсан орон сууцнуудыг засаж, оршин суугчдыг тогтвортой эрчим хүчээр хангасан байна. Өнөөдрийн байдлаар нийт тосгон, суурингрийн 98 хувь нь 4G сүлжээнд холбогджээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн тахлын үед ч ядуурлыг устгах арга хэмжээг Хятадын эрх баригчид авч хэрэгжүүлсээр байсан гэнэ. Ингээд 2030 он гэхэд ядуурлыг устгана гэсэн зорилт тавьж байсан ч тасралтгүй ажиллагааны дүнд товлосон хугацаанаас 10 жилийн өмнө зорилгодоо хүрсэн гэж Жэньминь Жибао сонин мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ хүнийг ганц сар ч гэсэн байлгавал мөн сайхан аа. Олон нөхдүүд толгой үгүй
2021-02-26
Зочин:
Хятад улсын хүн ам их буурч байгаа.
2021-02-26
Zochin:
Extreme powerty -туйлын ядуурлал шүү. Зөв хөрвүүлэх хэрэгтэй. Зарчмын ялгаатай
2021-02-26