Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сөрөг хүчний даргын сунгаа
2021-02-26

 

АН ирэх сард даргаа тодруулахаар шийдвэрлэжээ. Ер нь УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш  намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгснөө мэдэгдэж, үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилж байгаагаа мэдэгдсэн. Үүрэг гүйцэтгэгч намын даргатайгаар орон нутгийн сонгуульд оролцон ялагдал хүлээсэн. Албан ёсны удирдагчгүй, “олон толгой”-той энэ нам парламентын болон орон нутгийн сонгуульд дараалан хоёр “унаад” байгаа.   АН-ын уналтын шалтгаан нь гадаад нөхцөл бус дотоод хүчин зүйлээсээ шалтгаалсаар ирсэн. Ардчилалтай, асуудлаа ил тод, нээлттэй хэлэлцдэг гэх энэ намын үндсэн зарчмыг олонхи гишүүд урвуугаар ашигладаг. МАН дахь сахилга, хариуцлага, асуудлаа дотроо шийдвэрлэх, намын нэр хүндийг бодох зарчим АН-д үйлчилдэггүй. Тиймээс ч сөрөг хүчний олон ялагдал, бутралын үндсэн шалтгааныг “тогооноосоо хальдаг” дотоод асуудал нь.

 

Дараалсан ялагдалтай зэрэгцээд дотоод асуудал дахин хөвөрч,  гэнэт л нэг өдөр намын дарга хэн болох, намын тамга хэнд байгаа эсэх дээр маргаан дэгдээсэн.  Энэ маргаанд  АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа гэсэн шүүхийн шийдвэрээр эцэслэгдээд байгаа.  Ямартай ч АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж намын даргыг тодруулах сунгаа явуулахаар шийдвэрлэжээ.

 

АН-ын даргын сунгаанд  оролцон гэдгээ УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл эрт мэдэгдсэн. Цаашлаад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын нэрс явж байна лээ. Энэ удаад тус намын залуучуудаас ч нэр дэвшин өрсөлдөх магадлал өндөр, сунгаад хэдэн ч нэр дэвшигч өрсөлдөх нь нээлттэй. Гэхдээ АН-ын даргыг тодруулах сунгаад С.Эрдэнийн баг хариуцлага хүлээж, нэр дэвшихгүй  гэсэн шийдвэрт хүрээд байгаа юм билээ. Тодруулбал С.Эрдэнийн үед намын дэд дарга болон хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүдийн нэрийг дэвшүүлэхгүй. Ерөнхийлөгчийн сонгууулийн өмнөх АН-ын даргын сунгаа ширүүхэн өрсөлдөөн дунд явагдах нь тодорхой. Намын даргаа парламентын гаднаас сонгох уу, намын байр сууриа олон нийтэд илэрхийлэх парламентын гишүүдээс сонгох уу гэдэг нь нэр дэвшигчид болон улс төрийн  тохирооноос хамаарна.

 

Намын шинэ дарга ажлаа хүлээж аваад шууд сонгуульд намаа авч орно. Намын дарга тамгаа хүлээж авахтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорно гэсэн үг. Ихэвчлэн парламентад суудалтай намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшин өрсөлддөг. Харин энэ удаад ч АН-ын шинэ дарга өөрийгөө сонгуульд сойх улс төрийн нөхцөл бүрдээгүй. Одооогийн намын дарга С.Эрдэнэ ч тамгаа авахдаа, Ерөнхийлөгчийн сонгуульд дараагийн хүнээ авч орсон. Тиймээс АН-ын шинэ дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулан, өрсөлдүүлэх зорилготойгоор сонгогдоно гэж ажиглагчид таамаглаж байна.

 

Цаашлаад АН-ыг энэ парламентад хүчтэй сөрөг хүчин байх гэхээсээ намын дотоод аппаратаа төвлөрүүлж, олон нийтэд намын үйл ажиллагаагаа сурталчилан таниулж, ирэх сонгуульд бэлтгэх нь шинэ даргын үндсэн үүрэг болох биз, Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээлчихгүй л бол. Ялагдал хүлээсэн тохиолдолд ирэх жилүүдэд намын удирдлагуудаасаа хариуцлага нэхсэн гишүүд эмх цэгцгүй байдал үүсгэнэ. Учир нь АН бид биш би төлөвшилтэй, төвтэй. Тиймээс шинээр сонгогдох даргаас шинэчлэл хүлээхээс илүү гишүүдтэйгээ баг болж ажиллах улс төрийн чадварыг нь олон нийт харах биз. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
У.Хүрэлсүх нь Сү. Батболдын бууны нохой болжээ.
2021-02-26
зочин:
Монголын 3 сая ард түмэнд очих ёстой Бороогийн олон арван тонн алтыг Сү.Батболд ганцаараа цусласныг 3 сая монголчууд бүгдээрээ таван мэдэрхүйгээрээ мэдэж байгаа. Сү Батболд бол жинхэнэ цайрсан, шийдчихсэн луйварчин, дээрэмчин юм. Сү.Батболдыг хууль цааз шийтгэдэггүй юм гэхэд түүнийг бурхан 9 үеэр нь гэсгээх нь дамжиггүй.
2021-02-26
Ард:
Хамгийн баян увайгүй нь ялна, юун улсын бодлого явуулах хүн, за за амжилт.
2021-02-26
Эрдэнээ нь байна өө:
Эрдэнэ МАНАНГ хамгаалж үлдэх сүүлийн дайралтаа хийж, цахимаар хурал хийх журам байхгүй гэх өчүүхэн хөгийн шалтаг ярьж, хурал хүчингүй байгаа харагдсан зайлуул. Тэнэгтэж байгаан шүү. Хурал бол хүмүүсийн оролцоо хангагдсан эсэх нь л сонин болохоос цахим байна уу утас байна уу үхсэн ямар хамаа байна. Одоо болиоо!!
2021-02-26
Увсууд:
Баахан увс гарууд гарч ирэхнээ.
2021-02-26