Өнөөдөр Өмнөговь аймгийн Номгон суманд энэ оны анхны бороо оржээ

img

 

Хэдийгээр зарим нутгаар цас орж, хүйтэн байгаа ч ихэнх нутгаар  цаг агаар дулаарч байгаа.

 

Тухайлбал,өнөөдөр УЦУОШХ-гийн мэдээллээр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм дулаан байсан. Тэгвэл энэ оны анхны бороо Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Хөрх уулсын зүүн үзүүр, Номгон, Баян-Овоо сумын заагт орших Өндөр богд хайрханы орчимд хаврын анхны бороо орсон байна. 

 

Энэ талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цахим хуудсандаа "2021 оны анхны бороо орлоо. Бороо хуртай сайхан хавар болж дэлгэр зунтай эртхэн золгох болтугай." гэж жиргэжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ