Регистрийн дугаараа хэлнэ үү: Та хариулахгүй ч байж болно

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн. 

 

Үүнээс гадна зарим албан байгууллага, аж ахуй нэгж иргэний хувийн мэдээллийг дэвтэрт бичиж авч тэмдэглэх зэргээр бүртгэл хийж байна. Энэ нь хувь хүний нууц задруулах эрсдэлтэй байгааг иргэд хэлж буй. 

 

ХЭҮК-оос хүн өөрийн регистр, ажлын газар, оршин суух хаягаа заавал бичиж тэмдэглүүлэхгүй байх эрхтэй гэдгийг зөвлөлөө.

 

Тиймээс аль нэг албан байгууллага, аж ахуй нэгжийн харуул хамгаалалтын болон бүртгэлийн ажилтан регистрийн дугаараа бичиж тэмдэглүүлэхийг шаардвал та үүнээс татгалзах эрхтэй юм байна. 

 

ХЭҮК-т он гарснаас хойш хувийн нууц, регистр, овог нэр, ажлын газрын нууцыг задруулсан зэрэг "Ковид-19" халдвартай холбоотой 190 гаруй гомдол иржээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Naadah chin udahgui asuudal bolno doo. Ardchilsan Ulsad hereg hiigeegui bol tsagdaad neree helehgui baih ch erhtei.
2021-02-28
Зочин:
Тэгмээр дээ хэдэн сагсуу залуучууд барьж авч зодожчих гээд байсан арай том гэгдэх дэлгүүрүүд үүдэндээ хэдэн онгироо залуучууд суулгасан QR уншуул гэх уншуулах утас алга гэхээр хамаг юм хүчээр бичнэ гэх үгүй гэхээр зодож хөөж гаргах нь холгүй эр бяр үзүүлэх гээд тэо залуус дэвтэр дээр бичсэн мэдээллийг яаж бол яаж буруугаар ашиглаж болзошгүй дээ ялангуяа охид хүүхнүүдийн тэд дуулгавартай аргагүй бичүүлж байгаа харагддаг
2021-02-27