"Спутник V"-ыг боловсруулсан хүрээлэн вакциныг үр дүнтэй байлгах аргыг зөвлөжээ

img


Оросн "Спутник V" вакциныг боловсруулан гаргасан Гамалеян нэрэмжит үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт хийлгэсний дараа бэлдмэлийн үр дүнг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгчээ. Энэ талаар "Российская газета" мэдээлсэн байна.

 

Гинцбургийн өгүүлснээр, "Спутник V" вакцин тариулсны дараа биеийн ачаалал авах хэрэггүй гэнэ. Тэр дундаа тэсвэр тэвчээр шаарддаг спортын төрлөөр тогтмол хичээллэдэг хүмүүс вакцин тариулсны дараа ачааллаа 1.5-2 дахин бууруулж, өөрийгөө ядраахгүй байхыг зөвлөжээ. Учир нь биеийн ачаалал эсрэг биет бүрэлдэхэд шаардлагатай уургийн нийлэгжилтэд саад болдог аж.

 

Түүнчлэн эсрэг биет үүсэх явц нь энерги их шаарддаг тул глюкоз болон сахар хангалттай агуулагдах хоол хүнс хэрэглэх шаардлагатай гэнэ. Түүнчлэн вакцинжуулалтын явцад хорт зуршлаас татгалзаж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй бөгөөд учир нь сэтгэл тавгүйрхэх, тайван биш байх нь эсрэг биет хэвийн боловсроход саад учруулдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ