ШУУД: 41 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.28/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 40 тохиолдол нь Улаанбаатар хотод, нэг тохиолдол нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүн байна.
Дотоодод бүртгэгдсэн 40 тохиолдлын 20 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал, 14 тохиолдол ойрын хавьтал байна. 6 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа.
Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2907 байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2907 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2249 байгаа. Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 561 хүн хөнгөн, хүндэвтэр 73, хүнд 8, маш хүнд 1 хүн байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ