Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 30 цэг ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.26/ хийлээ.
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл:
-Дархлаажуулалтад эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид зэрэг зорилтот бүлгийн 16 байгууллагын хүн хамрагдах шаардлагатай. Үүнээс 7460 буюу 11,4 хувь нь хамрагдсан байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 30 цэг ажиллаж байгаа. Вакцин хийлгэсний дараа зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг танилцуулбал,
-
Халуурах
-
Толгой өвдөх
-
Үе мөч өвдөх
-
Ядрах
-
Хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн дараа алга болно.
Дархлаажуулалт гурван үе шаттай. Танилцуулбал,
Нэгдүгээрт, хүлээлгийн өрөөнд эмчид үзүүлнэ
Хоёрдугаарт, вакцин хийлгэнэ
Гуравдугаарт, дархлаажуулалт хийсний дараа 30 минут эмчийн ажиглалтад байна.
Иймд иргэд вакцин хийлгэсний дараа хөндөхгүй, 2 өдөр ус хүргэж болохгүй, дулаан хувцаслах, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч гэсэн халдвар авах, халдвар тараах эрсдэл байгаа учир амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих шаардлагатай.
Сүүлийн үед иргэд хэтэрхий тайвшрах, назгайрах байдал ажиглагдаж байна. Хаврын улиралд хүмүүсийн дархлаа сулардаг. Агаарын өөрчлөлт гардаг. Энэ үед онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс агаар сэлгэлт сайн хийх шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ